Эхлэл »
2010 » 11р сар » 2 » Нирун улс
|
Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого хийж, 555 онд мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан Түрэгийн эзэнт гүрэн нь Чингисийн гүрнээс өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ. Нируны зарим хэсэг Монголоос гарч 6-р зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн ард нь Татар аймгуудын овог дээдэс болжээ.
|
Category: Түүх |
Уншсан: 1245 |
Нийтлэсэн: peerage
| Түлхүүр үгс: Нирун улс
| Үнэлгээ: 1.0/1 |