Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (141-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Тянь Шихуй хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь 3-р зуунд бутарчээ. Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ. Сүмбэ нарын гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг. | |
|
Мэдээ
Нийт сэтгэгдэл: 1 | |
|