Эхлэл » 2011 » 9р сар » 5 » Хөвдөг хотын төлөвлөгөө
Хөвдөг хотын төлөвлөгөө
АНУ-ын РayPal корпораци усан дээр байгуулах бичил хотын төлөвлөгөөг олон улсын эрдэмтдэд танилцуулжээ. Тус корпорацийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Петер Тиелийн санаачилгаар Seasteading хүрээлэнгийн эрдэмтэд хөвөгч хотхоны загварыг бүтээсэн байна. Хүрээлэнгийн эрдэмтэд 2008 оноос хойш уг төсөл дээр ажилласан бөгөөд хотыг 2050 онд Сан-Франциско хотын эргээс холгүйхэн байгуулахаар болжээ. Тэд эхний ээлжид 270 хүний багтаамжтай хөвдөг хотхон барих бөгөөд тэнд нисдэг тэрэг буух болон гоёмсог цэцэрлэгжүүлсэн талбайтай байх гэнэ. РауPal-ийн П.Тиелийн мэдээлснээр ойрын ирээдүйд анхны оршин суугчдаа хүлээн авах хиймэл арал дизель түлшээр явдаг хөдөлгүүртэй байна. Ийм олон арал хажуу талаараа холбогддог байна" гэв.
Эх сурвалж: кт.мн
Category: Тэрлэл | Уншсан: 788 | Нийтлэсэн: eba | Түлхүүр үгс: Хөвдөг, төлөвлөгөө, хот | Үнэлгээ: 0.0/0




Нийт сэтгэгдэл: 0
Only registered users can add comments.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]