12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан аймгууд оршин тогнож байжээ. Эдгээр нь гол төлөв Монгол, Түрэг, Манж гаралтай байсан бөгөөд тоочвол:
- Алтайн, Хангайн нурууны дунд Найман
- Хангайн, Хэнтийн нурууны дундуур Туул-Орхоны сав газарт Хэрэйд
- Байгал нуурын урдуур Сэлэнгийн ай саваар Мэргид
- Их Хянганы нуруугаар Буйр нуурын орчмоор Хонгирад
- Хэнтийн нуруунаас урагшаа Зүбү (Татар)
- Их Говьд Онгуд
- Хэнтийн нуруунд Хамаг Монгол
- Мөн бусад газарт Олхонууд, Баяд, Ойн иргэн
тус тус байлаа.