Эхлэл » Мэдээ мэдээлэл
Кидан улс
Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ.
Ангилал: Түүх | Уншсан: 4355 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (1)

Уйгурын хаант улс
Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ.
Ангилал: Түүх | Уншсан: 860 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (1)

Түрэгийн эзэнт гүрэн
Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ.

Түрэгүүд нь Жужань улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин өөрийн дээд эзэн болох хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг нирунчууд тоомжиргүй хандсан байна.

Ангилал: Түүх | Уншсан: 822 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (0)

Нирун улс
Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Харшаараас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого хийж, 555 онд мөхөөжээ.
Ангилал: Түүх | Уншсан: 1222 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (0)

Сүмбэ улс
Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (141-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Тянь Шихуй хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь 3-р зуунд бутарчээ.
Ангилал: Түүх | Уншсан: 771 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (1)

Татар ажиллагаа киноны дуу
"Номин-Талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, Буриадын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү нар "Hero” энтертайнмэнтийн дэлгэцийн шинэ бүтээл "Татар ажиллагаа” нэртэй кинонд гол дүрийг бүтээж байгаа билээ. Энэ хүү киноны дууг та бүхэндээ хүргэж байна татаж авч амжаагүй байгаа нь татаад аваарай гэж зөвлөхөөс дөө!
Ангилал: Дуу нтр ээ гэж | Уншсан: 900 | Нийтэлсэн: eba | Сэтгэгдэл (0)

Монголын нууц товчоо
Монголын нууц товчоонд Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэчино эхнэр Гуа маралын хамтаар тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ хэмээн дурдсан байдаг. Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн. Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гуа. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гуагаас төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигин овгийнхон үүсэн гарчээ. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гуа Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
Ангилал: e-Book | Уншсан: 787 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (0)

Хүннү гүрэн
МЭӨ 3-р зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Дээд цэгтээ баруун зүгт Түрэгстан, зүүн зүгт Ляо гол буюу одоогийн Ордос, хойд зүгт Байгал нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ.
Ангилал: Түүх | Уншсан: 760 | Нийтэлсэн: peerage | Сэтгэгдэл (0)

« 1 2 ... 5 6 7 8 9 »